Хэрхэн худалдан авах вэ?
Захиалга хэрхэн хийх зааварчилгаа
1Манай зогсоол дээрх бэлэн болон замдаа ирж байгаа машинаас сонгож худалдан авалт хийх
Худалдан авахыг хүсч буй машинаа сонгосон уу?
- Манай машины хайлтын систем танд хайлт хийхэд тусална.
- Манай менежертэй шууд холбогдон та өөрийн сонирхсон машинаа хайлган таалагдсан тохиолдолд худалдан авалт хийж болно.
2Япон улсын бүх дуудлага худалдаанд шууд оролцож хүссэн машинаа худалдан авах
Хайлт хийх
Хайлт хэсэгт хүссэн машиныхаа үйлдвэр, марк, өнгө, он зэргээр сонгож харах.
Үнийн тооцоолол хийх
Машины үнийн тооцоолол хийх (авто машины үйлдвэрлэсэн он, моторын багтаамжаас хамаараад татвар харилцан адилгүй байдаг).
Санал илгээх
Хайлтын систем дээр сонгосон машиндаа өөрийн тооцоолсон үнийг хийснээр таны дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг бид хүлээн авч тантай эргэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Барьцаа байршуулах
Барьцаа 2.5 сая төгрөг байршуулснаар дуудлага худалдаанд оролцох эрх нээгдэж таны үнийн санал идэвхжих болно. 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй машин худалдан авах бол үнийн дүнгээс хамаарч барьцаа мөнгө 5-10 сая байршуулах шаардлагатай.
Урьдчилгаа төлбөр тооцох
Худалдаж авсан машины урьдчилгаа төлбөрийг төлөх. Таны байршуулсан 2.5 сая төгрөг машины урьдчилгаа төлбөрт тооцогдоно.
Авто машиныг ачуулах
Авто машиныг ачуулах. Монголд ирэх хугацаа дунджаар 45-60 хоног. Хурднаар авахыг хүсвэл Замын-Үүд боомтод 14-20 хоногт ирэх боломжтой.
Гааль, тээвэр, машин хүлээж авах
Монгол улсын гаальд мэдүүлэх, татвар болон тээврийн зардал төлөх, авто машиныг хүлээлцэх.
- Монголд буух үед та холбогдох татвар болон тээврийн зардлыг төлөх болно.
- Бид гаалийн бүрдүүлэлт хийхэд туслалцаа үзүүлж, авто машиныг таны гарт хүлээлгэн өгөх болно.